Git & Github танилцуулга болон setup
Оршил
Сайн байцгаана уу? Git болон Github гэж юу? өмнө нь олон удаа сонсож байсан боловч яг юу гэдгийг сайн ойлгохгүйгээс болоод ашиглаж байгаагүй бол энэ удаа ямар зориулттай гэдгийг нь мэдэж аваад setup хийж үзэцгээе!
Би ч гэсэн анх программ сурч эхэлж байхдаа ялгаа болон ашиглах зориулалт гэх мэт зүйлсийг нь сайн ойлгодоггүй байсан. Тэгээл яваандаа сурсан байдаг юм тиймээс одоо ойлгохгүй байсан ч санаа зовох хэрэг байхгүй шүү.
Git гэж юу?
Git нь ихэнхи хөгжүүлэгчдийн зайлшгүй ашигладаг программуудын нэг билээ. Төсөл дээр ажиллахад төсөлтэй холбоотой бүхий л код файл болон өөр бусад файл, фолдеруудыг нэг repository (git дээр фолдерыг ингэж нэрлэдэг)-д хадгалах бөгөөд тухайн repo-д гарсан өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн хөтлөн (track) зохицуулахад (manage) git-ийг ашигладаг.
Git ашиглагддаг шалтгаанууд
- Олон хөгжүүлэгчид нэг төсөл дээр хамтарч ажиллах боломж
Нэг төсөл дээр олон хөгжүүлэгчид хамтран ажиллах тохиолдолд тус тусдаа өөр хэсгүүд дээр нэгэн зэрэг ажиллах бөгөөд тус бүрдээ гаргасан өөрчлөлтүүдээ нэг эх үүсвэр (source code)-рүүгээ нэгтэх байдлаар явагддаг. Git нь энэхүү нэгтгэх процессийг хялбар байдлаар явуулах үйлдэлтэй. - Version control (бүх өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн хадгална)
Git version control-ын тусламжтайгаар файлууд болон кодуудад гарж байгаа өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн хөтлөх боломжтой. Тиймээс олон хөгжүүлэгчид нэг төсөл дээр ажиллаж байх тохиолдолд хэн нь хэзээ ямар өөрчлөлт оруулсныг шалгах басхүү санамсаргүйгээр хэрэгтэй файлаа устгах болон өмнөх файл хувилбар хэрэгтэй тохиолдолд хуучнаа сэргээх (back up) боломжтой. - Branching (олон салбар үүсгэж ажиллах боломж)
Git нь эх үүсвэр кодноос шинэ салаа үүсгэж эх үүсвэрт ямар ч өөрчлөлт оруулахгүй янз бүрийн шинэ туршилт код бичих боломжтой. Шинээр үүсгэсэн код амжилттай болвол дараа нь эх үүсвэр коддоо нэтгэж өгнө. Тиймээс эх кодоо алдах айдасгүйгээр янз бүрийн шинэ feature турших боломжтой.
Git дээр ашиглах энгийн коммандууд
- commit: гарж буй өөрчлөлтүүдийг хадгалж хөтлөх зорилготой
$ git commit -m "гаргасан өөрчлөлтийг тайлбарласан тайлбар"
- log (history): хийгдсэн бүх commit-уудаа шалгахад ашиглана.
$ git log
- branch: эх үүсвэр код (main branch)-ноос салаа үүсгэхэд ашиглана.
$ git branch branch_name
Github гэж юу?
Github нь git дээр суурилсан web-based платформ бөгөөд хөгжүүлэгчид хамтарч ажиллахад зориулагдсан. Git дээрхи коммандуудыг ашиглаж болохоос гадна collabration дэмжсэн өөр олон үйлдлүүдтэй. Remote reposity үйлчилгээг үзүүлдэг болохоор төслийнхаа main repo-ыг github дээр хадгалангаа төсөлд ажиллаж байгаа хөгжүүлэгчид өөрийн локал компьютер дээр repo-г татан (clone) шинэ branch үүсгэн тус тусын хөгжүүлэлтээ хийцгээнэ. Дараа нь эх үүсвэртээ pull request явуулан хийсэн өөрчлөлтөө нэгтгэх байдлаар ажилдаг.
Git & Github setup (Windows)
- Git website-д OS төрлөөсөө хамаараад installation файлаа татаж авна.
- Зааврын дагуу installer-аа уншуулж git программаа суулгана.
- git bash интерфэйс нээгээд дараах байдлаах тохируулга хийнэ.
$ git config --global user.name "Нэр" $ git config --global user.email "email хаяг"
- шинэ Git repo үүсгэх
$ mkdir my_project $ cd my_project $ git init # шинэ repo-д git эхлүүлэх
- Дараах github.com-ээр нэвтрэн Github шинэ аккаунт нээх боломжтой.
Энэ удаагийн блогоор локал компьютер дээрээ Git setup хийх болон Github аккаунт үүсгэх хүртэл хийгээд дараагийн блогоор хэрхэн git коммандууд ашиглах болон remote repo-г локал repo-той хэрхэн холбох зэргийг сурцгаая.
Leave a comment