4 minute read

Оршил

Сайн байна уу? Нини байна. Энэхүү блогоор өөрийн портфолиогоо Github Pages-ыг ашиглаад хэрхэн бэлдэх талаар хуваалцъя.

Би өөр мэргэжлээр бакавлраа дүүргэсэн болохоор IT чиглэлээр ажилд орно гэдэг бол амаргүй даваа байсан. Үзүүлж харуулах дипломгүйгээр өөрийн чадвар болон туршлагаа харуулах ганц арга бол сайн портфолио л байсан. Тэгээд л онлайн хичээлийн даалгавар, өөрөө бие даан хийж байгааа төсөл болон өөр бусад сурсан зүйлээ хураангуйлан блог маягаар хөтөлж эхэлсэн.

Олон блог платформ байсан боловч Github Pages-ийг сонгосон бөгөөд энэ удаагийн блогоор сонгосон шалтгаан болон бяцхан танилцуулга оруулахаар шийдлээ.

Сонгох болсон шалтгаан

Ихэнх хөгжүүлэгчид өөрийн ажиллаж буй төсөл болон сурж байгаа зүйлээ бусадтай хуваалцахын тулд Github дээрээ тогтмол хадгалангаа (push) хийх бөгөөд мөнхүү тэр төслийнхөө талаар дэлгэрэнгүй тайлбар болон сэтгэгдлээ блогдоо хуваалцдаг. Github Pages блог нь энэхүү тусдаа 2 ажлыг нэг дор хийх боломжтой бөгөөд github repository-доо push хийхэд л блог нь update-лагдах болохоор нэг дор тэдгээрийг зохицуулах боломжтой гэсэн үг юм.

Github Pages блог гэж юу вэ?

Github Pages нь Github repository-д html, css, js форматаар хадгалагдсан web document-үүдийг github.io домайн хаягаар интернэтэд үнэгүй байршуулж (hosting) өгдөг үйлчилгээ юм. Энэхүү Github Pages нь jekyll, hugo, эсвэл fastai зэрэг хөдөлгөөнгүй вебпэйж (static webpage) үүсгэж өгдөг үүсгүүрүүдтэй холбогдсон бөгөөд эдгээр үүсгүүрүүд нь markdown хэлээр бичигдсэн файлыг html файл руу хувиргаж өгдөг. Тиймээс html талаар мэдлэггүй байсан ч markdown файл ашиглаад олон янзын дизайн болон layout-тай пэйжүүдийг амархан хийх боломжтой гэсэн үг юм.Тэгэхдээ git ашиглаж байгаагүй бол жаахан хэцүү байх магадлалтай. Тиймээс миний git & github танилцуулсан блог-оос git гэж юу, хэрхэн ашиглах талаар болон локал компьютероосоо github repository-д хэрхэн git push хийх талаар суралцах боломжтой.

Github Pages дээр блог оруулах ерөнхий үйл явц

Github Pages-д вебпэйж үүсгэгч үүсгүүр (жишээ нь jekyll) холбогдсон болохоор өөрийн локал компьютер дээр jekyll татах шаардлагагүй боловч илүү амраар дор дор нь блогны постоо засаж байхын тулд jekyll татах шаардлагатай.

Markdown хэлээр блог бичвэрээ бэлдээд html-д хувиргахгүй л бол вебпэйж байдлаар хэрхэн хардахыг нь шалгахгүй боломжгүй.

Тйимээс github repository-д push хийхээсээ өмнө локал компьюьер дээрээ jekyll ашиглан html-руу хувиргаад бүх засвараа хийснийхээ дараа эцсийн хувилбараа repo-д push хийвэл зүгээр.

Ямар харагдахыг нь locally шалгахгүйгээр Github Pages дээрээ upload хийгээд шалгах байдлаар явбал ихэнх тохиолдолд алдаатай байх бөгөөд дахиад л локал компьютер дээрээ засах эсвэл Github Pages дээрээ засах шаардлага үүснэ.

Github Page repo болон бусад хэрэгтэй программуудаа set up хийгээд ашиглах вебсайт template зэргээ repo дээрээ оруулчихвал ерөнхий эхлэл бэлтгэл дуусна. Тэгсний дараа блог бичвэрээ markdown файлаар бичээд локал jekyll ашиглаад зассаныхаа дараа эцсийн хувилбараа repo-д push хийгээд явахад болно. амархан биш гэж үү?

Дараагийн блогоор хэрэгтэй программ татах болон бэлтгэл set up хамтдаа хийж сурцгаая!!!

Leave a comment