3 minute read

Оршил

Html хэлийг бодвол markdown хэл нь сурахад амархан бөгөөд ямар ч анхан шатны ойлголт байхгүй байсан ч 1 цагийн дотор сурах боломжтой. Github Pages дээр блог пост оруулахын тулд markdown хэл ашиглан md файл үүсгэх шаардлагатай болохоор энэ удаагийн блогоор хамтдаа сурцгаая.

Markdown хэлний онцлог

Markdown хэл нь нэгэн төрлийн текст дээр суурилсан markup хэл билээ. Ихэвчлэн веб дээр бичвэр форматанд оруулж бичихэд ашигладаг бөгөөл хамгийн гол онцлог нь зүгээр word дээр тедст биич байгаа юм шиг уншиж бичихэд хялбар юм. Markdown хэлээр бичигдсэн нэг жишээ гэвэл Github Repo дээр үүсгэддэг README файл юм.

Markdown syntax дүрмүүд

Доорхи хэсэгт Markdown хэлний үндсэн форматын дүрмүүдыг эмхлээд орууллаа. Эхэнд нь Markdown хэлээр бичигдсэн бичвэр болон html-руу хувирахад хэрхэн харагдах нь дараагын хэсэгт харагдаж байна.

  1. Гарчиг бичих: # тэмдэг ашиглан янз бүрийн хэмжээтэй гарчиг үүсгэх бооломжтой
    # Header 1
    ## Header 2
    ### Header 3
    #### Header 4
    ##### Header 5
    ###### Header 6
    
  2. italic: * эсвэл _ тэмдэг ашиглан текстээ italic хэлбэрт тодотгож өгөх
    *italic*
    _italic_
    
  3. bold:** эсвэл _ _ тэмдэг ашиглан текстээ bold хэлбэрт тодотгож өгөх
    **bold**
    __bold__
    
  4. Жагсаалт үүсгэх: дундуур зураас ашиглан дараалалгүй жагсаалт үүүсгэх болон тоон дараалал ашиглан дараалалатай жагсаалт үүсгэх
    - Item 1
    - item 2
    
  5. Линк оруулах: Дараах форматын дагуу Link text хэсэгт линкний гарчиг оруулаад арын хаалтанд линк хаягаа оруулна.
    [Link text](htpps://www.example.com)
    [OpenAI](https://www.openai.com)
    [Google](https://www.google.com "Search Engine")
    

    OpenAI

  6. Зураг оруулах: Дараах форматын дагуу эхний хэсэгт зурагийн тайлбар нэр болон дараагийн хаалтанд зурагийн файл хаягийг оруулж өгнө. Зураг гарчиг нь зөвхөн ямарваа нэг байдлаар зураг гарч ирэхгүй байгаа тохиолдолд л тайлбар байдлаар харагдана.
    ![Зурагийн гарчиг](/folder/photo_filename)
    ![Эгдүүтэй нохой](/assets/images/cute_dog.jpg)
    

    Эгдүүтэй нохой

  7. Эшлэл: > тэмдэг ашиглан эшлэл бичих
    > Код бичих сонирхолтой
    

    Код бичих сонирхолтой

  8. Хэвтээ зураас үүсгэх: 3 ширхэг дундуур зураас ашиглан хэвтээ зураас үүсгэж болно.
    ---
    
  9. Текстэн дунд кодоо тодотгох: ` (backtick) ашиглан тест дунд код оруулж болно. Жишээ нь дараах байдалтайinput("Please enter a number) харагдана.
    `энэ хэсэгт кодоо бичих`
    
  10. Код оруулах: 3 ширхэг ` (backtick) ашиглан янз бүрийн хэлээр код блог оруулах боломжтой. Миний жишээгээр оруулж байгаа бүх коднууд энэхүү аргыг ашиглан бичигдсэн.
    s = "Python syntax highlighting"
    print s
    
  11. Хүснэгт хийх: Дараах форматын дагуу | болон - тэмдэглээ ашиглан хүснэгт хийнэ.
    | Header 1 | Header 2 |
    | -------- | -------- |
    | Cell 1   | Cell 2   |
    | Cell 3   | Cell 4   |
    

Leave a comment