4 minute read

Оршил

Сайн байцгаана уу? Өмнөх блогуудаар блог вебсайтд хэрэгтэй ерөнхий бүх setup-аа хийсэн бол энэ удаагийн блогоор пост оруулж суръя. Өмнө хэлсэнчлэн jekyll дээр суурилсан вебсайт хийж байгаа бол постоо оруулахда markdown файл хэлбэрээр л бичихэд болох байгаа. Одоохондоо markdown хэл мэдэхгүй байсан ч зааврын дагуу хийхэд хүндрэлтэй зүйл байхгүй байгаа.

Хийх зүйлсийн жагсаалт

  • _posts folder-д бичвэрээ бэлдэх
  • локал jekyll ашиглан постоо засах
  • git repo push хийх

_posts folder-д бичвэр оруулах

Эхэнд, username.github.io гэсэн directory дээрээ очоод _posts гэсэн folder үүсгээд тухайн folder-доо YYYY-MM-DD-postname.md гэсэн нэрний форматтай md файл шинээр үүсгэнэ. Жишээ нь миний хувьд 2023-11-17-first-post.md гэсэн нэртэй файл үүсгэсэн.Үүсгэсэн файлынхаа контентийг vim гэсэн text editor ашиглан засна.

Заавал пост файл нэр YYYY-MM-DD-postname.md гэсэн форматтай байх ёстой

$ cd username.github.io
$ mkdir _posts
$ cd _posts
$ touch 2023-11-17-first-post.md
$ vim first_post.md

Жишээ нь би анхны постныхоо агуулгыг дараах маягаар markdown хэл ашиглан бичсэн байна. Та ч гэсэн оруулах гэж байгаа постны агуулгаа дараах форматын дагуу оруулах боломжтой. Markdown хэлний талаар дараагийн блогоор дэлгэрэнгүй сурах болохоор энэ удаа товчхон танилцуулъя. Бүх markdown файлны хамгийн эхэнд YAML front matter гэсэн нэртэй хэсэг байна. Энэ — гэсэн тэмдэглэгээгэр эхэлж мөнхүү тэр тэмдэглэгээгээрээ дуусна. Энэхүү хэсэг нь title, excerpt, date, author_profile, comments, categories, tags гэсэн нэртэй постны харагдах байдлыг (configuration) тохируулга хийж өгдөг key-value-нуудаас бүрдэнэ. author_profile болон comments хэсэг нь main configuration _config.yml дээр аль хэдий true болцон болохоор пост болгон дахин оруулах шаардлага байхгүй. Тиймээс YAML хэсэгт title, excerpt, date, categories, tags-ны талаар мэдээллийг л оруулахад болно. Түүний дараа постны бичвэрээ бичнэ. Энэхүү хэсэгт бичвэр, зураг, линк, бичлэг зэрэг олон янзын форматтай мэдээлэл оруулах боломжтой. Гэхдээ энэ удаа бичвэр л бичиж үзье. Бичвэр дотроо #, ##, ###, ####, #####, ###### гэсэн syntax ашиглан янз бүрийн хэмжээтэй paragraph гарчиг бичих боломжтой.

writing in md

Локал jekyll ашиглан постоо засах

Бичвэрээ эхний байдлаар бичиж дууссан бол локал компьютер дээрээ jekyll ашиглан ямар харагдахыг нь шалгая. bundle exec jekyll serve коммандаа заавал username.github.io гэсэн directory-д байхдаа уншуулах хэрэгтэй. Постоо амжилттай оруулсан тохиолдолд сайтны recent posts гэсэн хэсэгт бидний шинээр үүсгэсэн пост гарж ирнэ. Поструугаа орж үзээд ямарваа нэг бичвэрийн алдаа байвал md файлаа засаад дахин шалгаарай.

$ bundle exec jekyll serve

git repo push хийх

Дээрхи шалгах байдлаар постоо эцсийн хувилбараар бэлдсэн бол одоо дараах коммандны дагуу git repo-д push хийцгээе.

$ git add .
$ git commit -m "Uploaded my first blog content md file"
$ git push -u origin main

Тэгсний дараа 1~2 минутын дараа амжилттай push хийсэн бол дараах байдлаар оруулсан шинэ постоо username.github.io блог хаяг нь дээрээ шалгах боломжтой.

first_post

Ийнхүү анхны постоо амжилттай оруулж сурлаа. Бас шууд Github Repo дээрээ push хийхын өмнө локал компьютер дээрээ bundle exec jekyll serve гэсэн комманд ашиглан алдаагаа зассаны дараа push хийхийг зөвлөе.

Дараагийн блогоор markdown хэлний ерөнхий формат болон syntax дүрэм суран илүү гоё харагдах байдалтай блог бичиж сурцгаая.

Leave a comment